Нийт шийдвэрлэсэн 255 иргэний хэргийг маргааны төрлөөр нь авч үзвэл, Иргэний хуулиар 110 хэрэг шийдвэрлэснээс худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой 40, зээлийн гэрээний маргаан 38, түрээсийн гэрээтэй холбоотой 2, ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой 1, банкнаас олгох зээлтэй холбоотой маргаан 14, ББСБ-аас олгох зээлтэй холбоотой маргаан 3, гэм хор учруулснаас эд хөрөнгийн хохирол 1, иргэний эрх зүйн бусад маргаанаар 11 хэргийг,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 72 хэрэг шийдвэрлэснээс нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хүсэлт 5, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт 53, бусад төрлийн хүсэлтээр 14 хэргийг тус тус шийдвэрлэжээ.
Гэр бүлийн тухай хуулиар нийт 18 хэрэг шийдвэрлэснээс гэрлэлт цуцлуулах тухай 15, эцэг тогтоолгох тухай 2, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай 1 хэргийг шийдвэрлэж, 38 хүүхдэд мөн хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон байна.
Хөдөлмөрийн тухай хуулиар 6 хэрэг шийдвэрлэснээс ажлаас үндэслэлгүй халагдсан 4, цалин хөлсний маргаан 2 хэргийг тус тус шийдвэрлэжээ. Мөн Газрын тухай хуулиар 2, Нийгмийн даатгалын багц хуулиар 24, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 3, бусад хуулиар 20 хэргийг тус тус шийдвэрлэсэн үзүүлэлттэй байна.
Анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн иргэний 255 хэргийн 130 иргэний хэргийг хялбаршуулсан журмаар, 118 хэргийг шүүх хуралдаанаар, 7 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хэргийн оролцогчдоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 31,064,340 төгрөгийг улсын орлого болгожээ.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2025-03-27