Олон улсын бага хуралд Армени, Эстони, Индонез, Казахстан, Киргизстан, Молдав, Узбекистан, Серби, АНУ, Монгол Улсын 80 гаруй шүүгч оролцлоо. Тэд “Шударга ёсны хүртээмжийг нэмэгдүүлэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах нь”, ‘’Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад хэрэг судлал (database, caselaw) ашиглах нь”, “Дижитал эрин үе дэх хиймэл оюун ба шүүх” , “Кибер аюулгүй байдлын асуудлууд’’, "Олон нийтийн мэдэх эрх ба шүүхэд итгэх итгэл", "Дижитал эрин үе дэх Шүүхийн сургалт: Цахим хэрэгсэл, хиймэл оюуныг хэрэглэх чадварыг хөгжүүлэх нь" зэрэг сэдвүүдийн хүрээнд нийт 21 илтгэл хэлэлцүүлж, өөрийн улсын туршлага, бодит нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тус бага хуралд Баян-Өлгий аймгаас хоёр шүүгч оролцсон бөгөөд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Батбайн Мангилик 2016 онд, тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Солтанмуратын Өмирбек 2024 онд тус тус АНУ-ын Конгрессын дэргэдэх “Олон улсын манлайллын төв” (COIL)-өөс шүүхийн салбарт хэрэгжүүлдэг “Нээлттэй дэлхий” хөтөлбөрийг төгсөж байсан юм. 2013 оноос хойш хэрэгжсэн “Нээлттэй дэлхий” хөтөлбөрт Монгол Улсаас нийт 79 шүүгч хамрагджээ.
Эх сурвалж: https://jtrii.mn/mn/news/1422
Бичлэг: https://www.4shared.com/s/f8wy2uyKIge
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2025-06-19