Шүүх хуралдааны тойм
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Санырау овогт Ешенханы Манзал, Төлек овогт Жүнисийн Табигат, Шыбарайгыр овогт Өтепбергений Берикбол нарын 2022 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө, 2023 оны 2 дугаар сарын 2 удаагийн үйлдэлд нь тус тусдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж,
2. Шүүгдэгч Харбанди овогт Батчулууны Эрдэнэбулган, Шыбарайгыр овогт Өтепбергений Берикбол, Төлек овогт Жүнисийн Табигат, Санырау овогт Ешенханы Манзал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Харбүргэд овогт Шагдарын Төмөрчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Хар бүргэд овогт Аюушын Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Төлек овогт Жүнисийн Табигатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбулганыг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ө.Берикболыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Е.Манзалыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Шүүгдэгч Ш.Төмөрчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мөнхбаярыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мөнхбаярт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мөнхбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Төмөрчулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын зорчих эрх хязгаарлах ялыг 1 сарын хугацаагаар тооцож хорих ялаар сольж,
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ш.Төмөрчулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 2 сарын хорих ял дээр мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялыг 2 жил, 3 сарын хугацаагаар тогтоож,
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбулганд оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг, шүүгдэгч Ш.Төмөрчулуунд оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг, шүүгдэгч Ө.Берикболд оногдуулсан 3жил 6 сарын хорих ялыг, шүүгдэгч Е.Манзалд оногдуулсан 3 жилийн хорих ялыг тус тус эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.